Нууцлалын бодлого
Энэ хуудас Scanner.mn-ийн үйлчилгээнд хамаарна.
Энэ баримт нь Үйлчилгээний бодит ажиллагааг тусгасан боловч хуульчийн хяналтад ороогүй байна. Албан ёсны хувилбар удахгүй гарна.
1. Бидний цуглуулдаг мэдээлэл
Бүртгэлийн мэдээлэл: Email, Username, сонгосон хэл, холбосон Discord эсвэл Steam account-ийн танигч.
Scan-ийн мэдээлэл: ажиллаж буй process-ын нэр, сэжигтэй файлын зам болон hash, тоглоомын суулгацын мэдээлэл, үйлдлийн системийн хувилбар.
Техникийн log: IP хаяг, хандалтын цаг, хөтчийн төрөл.
2. Бидний цуглуулдаггүй мэдээлэл
Scanner нь хувийн баримт бичиг, зураг, видео, browser-ийн түүх, нууц үг, санхүүгийн мэдээллийг уншдаггүй, хуулдаггүй.
Scanner нь гар, дэлгэц, микрофон, камерыг бичдэггүй.
3. Хэрхэн ашигладаг вэ
Цуглуулсан мэдээллийг зөвхөн scan-ийн report үүсгэх, Үйлчилгээг сайжруулах, төлбөр тооцоо хийх зорилгоор ашиглана.
Бид мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор ашиглахгүй, гуравдагч этгээдэд зардаггүй.
4. Хэн харах вэ
Scan-ийн report-ыг scan хийсэн хэрэглэгч болон тухайн scan-ийг хүссэн community-ийн эрх бүхий admin харна.
Partner нь зөвхөн өөрийн community-д хамаарах scan-ийг харна.
5. Хадгалах хугацаа
Scan-ийн өгөгдлийг plan-аас хамаарч 90 хоногоос 12 сар хадгална. Дараа нь автоматаар устгана.
Бүртгэлээ устгах хүсэлт гаргавал бүх scan болон хувийн мэдээллийг 30 хоногийн дотор устгана.
6. Таны эрх
Та өөрийн мэдээллээ харах, засах, устгуулах, эсвэл хуулбарыг нь авах эрхтэй. support@scanner.mn хаягаар хүсэлт гаргана уу.
7. Аюулгүй байдал
Өгөгдлийг шифрлэгдсэн сувгаар дамжуулж, хандалтыг эрхийн түвшнээр хязгаарладаг. Аюулгүй байдлын зөрчил илэрвэл хэрэглэгчдэд нэн даруй мэдэгдэнэ.